8o
Улаанбаатар хот
mobile menu

203 хайрцаг барагшуныг устгаж, үйлдвэр үүдээ хаалаа

2016-11-12 14:20:00

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран Уулсдөл ХХК-ийн "Баян Алтайн барагшун" гэх биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй газарт шалгалт хийжээ. 

Хяналт шалгалтаар барагшун үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй нь илэрчээ. Мөн эрүүл ахуй, аюулгүй үзүүлэлтийг бэлэн бүтээгдэхүүний цуврал бүрт сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж баталгаажуулаагүй, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан зөрчил илэрсэн байна. Тус бүтээгдэхүүнээ автомашинд хадгалж, тээвэрлэлтийн дэглэм алдагдуулж, иргэдэд гар дээрээс борлуулдаг байжээ. Баян Алтайн барагшун гэх бүтээгдэхүүн нь Монгол Улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй юм. 

Тиймээс тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1 421 000 төгрөгийн 100 мл-ээр савлаж 10 ширхэгээр хайрцагласан 203 хайрцаг барагшун, 800 граммаар шилэнд савласан 25 ширхэг зөгийн балтай өтгөрүүлсэн барагшун гэх хандыг улсын байцаагчийн актаар хурааж, зохих журмын дагуу устгуулахаар комисст хүлээлгэн өгсөн байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо. Цаашид уг бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлуулагдаж байж болзошгүй тул авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Medehgui baina
Baragshuun gej yu ve
2016/11/14 87.209.128.186
иргэн
энгийн ард иргэдээ дээрэлхэж чадах юмаа. coca cola, антибиотиктой тахиатай түргэн хоолоо устгаад үйлдвэр газруудыг нь хааж чадахгүй байж!!!!
2016/11/13 202.55.191.76
zugeer l deerem hiitsen bn shdee . tsaaguur chine uur hiih yum bhgvi bn uu
Irgen
2016/11/13 211.36.133.129
Иргэн
ЭНэ бүтээгдэхүүнд хортой бодис илэрсэн юм уу? зөвхөн бүртгүүлээгүй гэдгээр хурааж устгаж байгаа юм уу? Жигтэйхэн л ашиг тустай гээ биз дээ
2016/11/12 150.129.140.184
зочин
сармисанд нян илрүүлжээ гэдэг шиг л юм болжээ хүний хөдөлмөрийг ингэж устгах хэрэг байгаа юм уу
2016/11/12 182.160.33.130
Эрдэнэбилэг
Барагшуун хамгийн агуу бүтээгдхүүн.Ядарсан монгол оо ёстой олж дээрлэхжээ.Ямар ч нөхцөлд боловсруулаад хэрэглэхэд хоруу чанар үзүүлдэггүй бүтээгдүүн юмсан.
2016/11/12 202.21.106.103
мэндээ
Дөнгөж өчигдөр баянзүрх зах дээр сандал тавиад нэг нөхөр агуу их тайлбар хийгээд зарж байсан
2016/11/12 139.5.219.230