8o
Улаанбаатар хот
mobile menu

Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2016-11-12 17:40:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, иргэдтэй санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгээр Гандан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар түлхүү ярилцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гандан орчмын хэсэг нь Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нөгөө талаараа Монгол орны шашин соёлын төв болсон газар юм. Бусад орны хувьд шашин соёлын өв болсон газруудаа аялал жуулчлалын төв болгон үлдээсэн байдаг. Бидний хувьд гандан орчмыг жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаанд иргэдийнхээ оролцоог хангаж, оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Гандангийн дахин төлөвлөлтийн талаар олон шийдэл санаануууд яригдаж байна” хэмээн хэллээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах, Монгол Улсын түүх соёлын өвийг хамгаалахад өндөр ач холбогдолтой юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл