8o
Улаанбаатар хот
mobile menu

Тив дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор Г.Отгонцэцэг тодорлоо

2016-11-12 18:00:00

"Рио-2016” зуны олимпийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс оролцон, хүрэл медаль авсан билээ.

Энэ онд олимп, Их дуулга, Азийн АШТ тэргүүтэй олон улсын 10 тэмцээнд оролцож, бүгдээс нь буюу таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авсан тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор шалгарчээ.

Г.Отгонцэцэг өнгөрсөн оноос хойш Д.Энхбаатар дасгалжуулагчийн хамт Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй.

Тэрээр хамгийн сүүлд Абу Дабигийн Их дуулгад аваргалсан бөгөөд одоогоор Токиогийн Их дуулгад зодоглохоор бэлтгэлээ базааж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болд
Амжилт амжилт амжилт. ...
2016/11/13 121.162.17.68
ЗОЧИН
Мундаг бүсгүй.Олимп дэлхийн аварга болоорой.
2016/11/13 182.160.36.130