8o
Улаанбаатар хот
mobile menu

Ням гарагийн өрнийн зурхай

2016-11-13 10:00:00

ХОНЬ (3/21-4/19)

Болгоомжлох өдөр. Энэ өдөр нилээд их зөрчилдөөнтэй тулгарах авч харилцан ойлголцох тохиолдлууд ч мөн их байх хандлагатай байна. Асуудлыг шийдэхийн тулд хичээл зүтгэл гаргах нь амар байх болно. Энэ өдөр та толгойд байсан төлөвлөгөөгөө тунгаан бодох, төлөвлөх, мөн эхлүүлэх зэрэгт сайн байх бололтой. Удирдах албаны хүмүүст энэрэнгүй өгөөмөр байдал зонхилох хандлагатай байна.

ҮХЭР (4/20-5/20)

Ухаалаг өдөр. Хайртай хүмүүсийнхээ санаанд нь тааруулахыг хичнээн оролдсон ч таныг дутуу үнэлж байгаа шиг санагдаж магадгүй. Ойр дотнынхон тань завгүй байгаа учраас яг одоо сэтгэл санааны хувьд тэдний тусламж танд хэрэгтэй байгааг анзаарахгүй байж мэднэ. Ашигтай санаанууд дээр анхаарлаа хандуулж, өөрийн гэсэн хүслээ мөрөөдөж эхэл. Нэг л хийж эхэлсэн бол дотно хүмүүс тань өөрийн мэдэлгүй татагдана. Өндөр хүүтэй зээл авахаасаа өмнө бүх сонголтыг нягталж үзээрэй. Хамаатан садан хөршүүдээсээ асууж сурагла. Мөрий тавих нь зөв сонголт биш боловч зүгээр сургуулилах нь танд сайхан мэдрэмж төрүүлнэ. Биеийн тамирын дасгал хий.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр бүл ба гэр орны тал дээрхи эрэл хайгуулд анхаарлаа хандуулах цаг. Хэрэв та гэрийн чинь тав тухыг нэмэгдүүлэх зүйл хайж байгаа бол самбаатай нэг нь чанартай эд зүйлсийг хямд үнээр авч болох юм гэдгийг мэдэх болно. Гэр бүлийн чухал үйл явдалд зориулж томоохон чармайлт гаргах нь төсвөөс илүү гарах ба тэр байтугай харьцаанд хямрал үүсгэнэ. Гэхдээ эцсийн үр дүн түрхэн хугацаанд гунигласны чинь хэргийг гаргана. Цэцэрлэгт хүрээлэнгээр тойрон алхах нь сэтгэл сэргээж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ. Хүүхэдтэй хүмүүсийн хувьд тэднийгээ хөгжөөх олон арга зам байна. Тэднийг кино театрт аваачих, найзуудтай нь айлчлуулж болох юм.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Баяртай байх өдөр. Энэ амралтын өдөр багын спорт, бусад биеийн үйл ажиллагаатай холбоотой спортод оролцох эсвэл үзэхэд гайхалтай тохирно. Бүтээлч шинж чанар тань урсаж, зургийн тавиур, шаардлагатай эд зүйлсийг цуглуулахад зоригжуулж, урам зоригийг тань өгөх болно. Зохиолчдын замыг халхалж байсан тод хурц төсөөлөл, дотоод мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлбэл алга болж мэдэх юм. Хайрын харилцаа тань таны бодож байснаас илүү цэцэглэж хөгжинө. Хайртай хүмүүстэйгээ хамт байхдаа хичээл зүтгэл гаргахдаа та баярлаж мэднэ. Гэр бүлээрээ эсвэл хоёулханаа зугаалга хийж, кино үзэх, усан санд очих үнэхээр хөгжилтэй байна.

АРСЛАН (7/23-8/22)   

Аз завшаантай өдөр. Ажил хэргээ зөв төлөвлөх хүчээ оновчтой хуваарилах нь ойрын ирээдүйд амжилтанд хүрэхэд тань тусална. Аялал жуулчлал томилолтоор явахад тохиромжтой. Олон нийтийн зүтгэлтнүүд буюу эмч хуульч нарт сайн. Ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалт бүү хий. Томоохон эд зүйл худалдан аваад хэрэггүй. Ажилдаа орохын өмнө үүсэх нөхцөл байдлыг тооцож үз. Төрийн албан хаагчид онцгой анхааралтай бай. Эрүүл мэндийн байдал сайн байна. Өөрийнхөө үзэл бодлыг хэт улайран хамгаалахгүй байхыг зөвлөе. 

ОХИН (8/23-9/22)

Урт өдөр. Энэ өдөр туйлын урт байх ба та ирээдүйнхээ өсөлт хөгжлийн эхлэлийг тавина. Та хэзээ ч уйдахгүй байх найз хамт олонтой болно. Ганц бие хүмүүс ханиа хайна. Зарим нэг нь амьдралаа дээшлүүлэхээр гадаад руу явж суралцан бизнес эхлэхээр шийдэж магадгүй. Та хэрээс хэтэрсэн зүйл хийж болзошгүй байна. Анхааралтай бай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Асуудлаа шийдвэрлэснээр танд сэтгэл ханамжид байдал мэдрэгдэнэ. Зарим хүмүүсд энэ яг л өдөр тутмын үгийн сүлжээ бөглөж байгаа юм шиг амархан байх боловч заримд нь хэдэн сая долларын үнэтэй бизнесийн хэлэлцээр хийж байгаа юм шиг санагдана. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон гэсэн та аливаа асуудалд нүүр тулдаг байдалд дасан зохицох хэрэгтэй. Энэ үед гэрийнхээ дутуу болон байхгүй зүйлээ харахад хамгийн тохиромжтой.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Эрч хүч доогуур өдөр. Өчигдрөөс бүх зүйл өөрчлөгдөнө. Хүмүүстэй харилцахад бэлэн бай. Эдийн засгийн хүндэвтэр асуудлуудтай тулгарна. Гэхдээ энэ асуудлаа маргаашийн өдрийг хүртэл хойшлуулахад буруудах юмгүй. Үр хүүхэд, хамаатан садантайгаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Хүчээ төвлөрүүлэхийг зөвлөж байна. Анхаарлаа бүү сулруул. Өнөөдөр алдсан зүйлсийг ирээдүйд дахин олж авахад хүнд байх болно. Биеэ барьж чадаагүйгээс хамгийн дотны хүмүүстэйгээ ч хэрүүл маргаан үүсгэж болзошгүй.

НУМ (11/22-12/21)

Ашигтай өдөр. Хамгийн түрүүнд баяр хөөр, хайрыг мэдэрсэн таатай өдөр болох нь. Бусадтай зүрх сэтгэлээсээ харьцахыг хүссэн хүсэл тань таны бусдыг харах нүдийг өөрчлөх болно. Хэрэв хэн нэгэнд хайртай болсон бол түүнтэйгээ уулз. Гэхдээ өөрийн цэвэр ариун байдлыг хадгалж үлд. Учир нь та санамсаргүй байдлаар хамтрагчаа сонгохдоо алдаа гаргасан гэдгээ мэдэхийг хүсэхгүй шүү дээ. Өнөөдрийг илүү амар хялбар болгохын тулд хүч чармайлт гаргалгүйгээр хүссэн бүх зүйлээ авч чадна гэж бүү бод. Хэм хэмжээнээс хэтэрсэн хүслээ хязгаарла. Түр зуурын шохоорхлоосоо болж ямар нэгэн юм худалдаж авбал хожим нь өөрийн жинхэнэ хүссэн зүйлээ худалдан авч чадахгүй.

МАТАР (12/22-1/19)

Энэ өдрийг эргэлтийн үйл явдал, хурц сэтгэл хөдлөлтэй өдөр гэж нэрлэж байна. Учир нь нарны аймаг өнөөдөр эргэх ёстой хөдөлгөөнөөсөө удаан эргэж буй тул энэ ордны хүмүүсийн сэтгэл санаа тийм ч тогтвортой биш байна. Халуун дулаан хувцас өмсөж ханиад томуугаар өвдөх магадлалтай бөгөөд дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэхийг танд зөвлөж байна.

ХУМХ (1/20-2/18)

Өгөөмөр өдөр. Найз нөхөр, хөршдөө хэрэгтэй үедээ туслах хүслийг тань анзаарахгүй. Хэрвээ чин хүсэлтэй бол сайн дурын ажлын шугамаар ажил мэргэжлийн боломжууд гарч ирнэ. Энэ ордныхон одоогийн ажлын нөхцөлдөө нэлээн сэтгэл дундуур байгаа ба илүү дээр ажлыг идэвхтэй хайж байна. Олон нийттэй сайн харилцаа тогтоох нь их тустай. Ухуулга сурталчилгааны бусад хэлбэрүүдээс биечлэн ярих нь илүү үр дүнтэй болохыг мэднэ. Энэ ордны аялагчид гадаад руу жуулчлахаар замдаа аль хэдийн гарсан байж магадгүй. Хэрвээ хямралтай байгаа улс оронд туслахыг хүсч байвал цахим сайтуудаар зочилж судал.

ЗАГАС (2/19-3/20)

Таатай өдөр. Хүч чадлын эх сурвалж дэлхий ван гариг буцаж эргэх хөдөлгөөнөө хийж дуусгаад матрын ордын зүг хөдлөх тул од гаригийн нөлөөлөл сайн байна. Амрах сонирхол өндөр байгаа боловч хэт их мөнгө үрэхээс болгоомжил. Дотны анд юм уу хайртдаа онцгой бэлэг авах ёстой хүмүүс хэд хэдэн тохиромжтой зүйлийг олох болно. Өнгөрснөө дурсах сайхан дурсамжууд таныг гэрээ санахад хүргэнэ. Гэр бүлийнхээ түүхийг баримтжуулах нь үр хүүхэд, ач нартаа үлдээх сайхан бэлэг байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл