8o
Улаанбаатар хот
mobile menu

29.5 тонн бодис цацаж, 134 автобусны буудал цэвэрлэлээ

2016-11-13 10:40:39

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нийт 342 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуваарьт замын цас цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэлээ. Чингүнжавын гудамж, 3, 4-р хороолол, Дилав хутагтын гудамж, Өргөө, Нэгдүгээр хорооллын  арын зам, Сүхбаатарын талбайн  хоёр тал, Чингисийн өргөн чөлөө, нүхэн гарцууд,  Энхтайваны гүүр, Нарны гүүр, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Нохойтой хөшөө,   Ботаник,  Шар хад,   Эх нялхсын эмнэлэг, Телевиз,   Баянхошуу, Хөтөл, Жанцан, Сансар, Сансрын тойрог, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Нисэх,  Яармаг, Богд уулын арын зам,  Эрх чөлөөний гудамж, 100-н айл, Баянбүрд, Маршлын гүүр, Их тэнгэр, Долоон буудал, 32-н тойрог, Дамбадаржаа,  22-ын товчоо, Таван шар,  Моносын уулзвар зэрэг газруудад 29.5тн бодис цацав. Мөн 203 зам талбайн үйлчлэгч хуваарьт замууд, 134 автобусны буудал, 229020м2 явган хүний зам, 61920м2 автозамын нуух тус тус цэвэрлэж, 37 рейсээр 135.5тн цас тээвэрлэсэн байна.

Ногоон байгууламжийн 90 ажилтан Их Монгол, Хувьсгалчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний явган хүний замын цасыг цэвэрлэж, Нарны зам, Их монгол, Ганди, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Ботаникаас Баянзүрхийн Товчоо хүртэл, Хувьсгалчдын гудамжинд замын нуухны цас цэвэрлэн, нийт 34400м2 явган зам, 12300м2 автозамын нуух цэвэрлэж, 3 рейсээр 10тн цас ачуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл