8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн дээд амжилтын эзэн, Их мастер С.Цогбадрах зодог тайлав

2016-11-13 11:45:00

Дэлхийн болон Оюуны Олимпийн дээд амжилтыг эзэмшигч, Их мастер С.Цогбадрах зодог тайлсан байна. Тэрбээр оюуны спортоор долоон жил хичээллэж, Монгол Улсын аварга, олон улсын нээлттэй тэмцээн, Дэлхийн аварга, Оюуны олимп зэрэг тэмцээнүүдээс 50 гаруй медаль хүртжээ. Хамгийн сүүлд АНУ-ын Лас Вегас хотноо болсон "Memoriad-2016" оюуны олимпоос "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтын төрөлд алтан медаль хүртсэн байна. Ийнхүү тэрээр оюуны олимпийн хос алтан медальтай Монголын анхны тамирчин болж, дээд амжилтаа шинэчлэн тогтоосон аж. Их мастер С.Цогбадрах нь Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын анхны 15 шавийн нэг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийд таниулсан мундаг залуу.
2016/11/13 182.160.36.130