8o
Улаанбаатар хот
mobile menu

"The Mongolz" хагас шигшээд шалгарлаа

2016-11-14 17:02:00

200 мянган ам.долларын шагналын сантай ROG Masters тэмцээнд оролцохоор Монголын 4 баг Малайзын Куала Лампур хотыг зорьсон билээ.

Харамсалтай нь TheMongolz-ын дотагийн баг болон TeamTaivnaa, CS:GO төрлөөр өрсөлдөж байсан SavorTheFear багууд хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнийг дуусгасан.
Харин Монголчуудын гол найдвар TheMongolz.CS өнөөдөр хагас шигшээ тоглолтод Сингапурын Leapfrog багийг 2:0 харьцаатай буулгаж авснаар шигшээд шалгарав.

Тэд хамгийн багадаа 11 мянган ам.долларын эзэд болсон ба маргааш аваргын төлөө Сингапурын DreamScapce багтай тоглоно. Хэрвээ тэд ялбал 24 мянган доллартой нутаг буцах юм.
Тоглолт Cache, Train мапууд дээр өрнөсөн ба Машбатын “Tsogoo” Цогоо 45/27, Баттулгын “Zilkenberg” Тэмүүлэн 38/27 K/D харьцаатай тоглолтыг дуусгаж багаа тэргүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment