8o
Улаанбаатар хот
mobile menu

ДАШТ-ий мөнгөн мепальт А.Түшигбаярт баяр хүргэлээ

2016-11-13 13:20:00

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч А.Түшигбаяр даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж бахархам амжилт үзүүлсэн.
Монгол эх орныхоо төлөө төдийгүй нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн А.Түшигбаяр болон даамын багш З.Дунжидмаа нарыг Сэлэнгэ аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэжээ. 
Тэмцээнд оролцоход нь аймгийн Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын дарга Г.Бямбаа нар болон Хөтөлийн "Цемент Шохой" ХХК дэмжлэг үзүүлж даамчин хүү ийнхүү амжилтаар хариу барилаа.
А.Түшигбаярын хувьд даамын спортоор 11 дэх жилдээ хичээллэж байгаа. 2011 оны өсвөрийн улсын аварга, 2016 оны өсвөрийн улсын аваргын мөнгөн медаль, Азийн аваргын алтан медаль, Азийн хүрэл медалийг хоёр удаа тус, тус хүртэж байжээ.
Даамын дэлхийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн А.Түшигбаяр хүүд болон түүний дасгалжуулагч багш З.Дунжидмаад аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл