8o
Улаанбаатар хот
mobile menu

УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нар СТА цол хүртлээ

2016-11-13 13:43:13

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нарыг БСШУСЯ-наас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагналаа.
Соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, өчигдөр болсон ууган театрын 85 жилийн ойн баярын хурлын үеэр ийнхүү тэднийг болон театрын бусад уран бүтээлч, албан хаагчдыг шагнасан байна.
Дашрамд дурдахад энэ жил мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны  85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус театрын хамт олон "Жаргаагүй нар" жүжиг, драмын театрын гэрэл зургийн үзэсгэлэн, гала тоглолт, баярын хурал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл