8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг хүрэлцэхгүй байна

2016-11-13 14:20:00

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8 хувь нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнх буюу 88.4 хувийг 0-9 насны хүүхдүүд, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5 хувийг томуу, томуу төст өвчин тус тус эзэлж байгаа аж.

Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаагаас 75.9 хувь нь хүүхдүүд ажээ. Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7 хувиар нэмэгдэж, 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 43.8%, Багануур ЭМТ-д 41.2 хувиар тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт аж.

Иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлагатай байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж, эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг эмч нар зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment