8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-Хятад-Монгол хооронд төмөр замын нэгдсэн тээвэр хийж эхэлжээ

2016-11-13 15:51:00

Энэ сарын 9-ний өдөр Бээжин хотын төмөр замын хэрэг эрхлэх газар Хэбэй мужийн Гармын групп компанитай хамтран БНСУ-Хятад-Монголын олон улсын "Тэнгис" төмөр замын нэгдсэн тээврийн маршрутыг албан ёсоор нээжээ. БНСУ-ын бараа бүтээгдэхүүнийг ачсан галт тэрэгний цуваа Хятадын Чинь Хуан Дао гармаас хөдөлж, Эрээн боомтоор дамжин Монгол Улсад хүрэх юм байна. Энэхүү галт тэрэг 50 ачааны вагонтой бөгөөд долоо хоног тутамд нэг удаа аялж, БНСУ-ын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хугацааны хагасыг хэмнэх бөгөөд өртгийг ихээр буруулна гэж Хятадын олон улсын радио мэдээллэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл