8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш өглөө 10 цаг хүртэл зарим замыг хаалаа

2016-11-13 17:43:23

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүслээ. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны арванэгдүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл Улсын хэмжээний авто замыг хаах тушаалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гаргалаа. 

Мөн түр хаасан авто замуудыг яаралтай цэвэрлэж, автотээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх арга хэмжээг авахыг зам хариуцагч Автозамын засвар арчлалтын компаниудад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т даалгажээ.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл