8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр энэ зууны хамгийн том сар гарна

2016-11-14 08:37:00

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр АНУ-ын цагаар 18:00 цагийн үед сар дэлхийд ердийн үеийнхээс 90 хувь хүртэл ойр буюу 365.509 км зайд ойртон ирэх үзэгдэл болох аж.Ингэснээр ямар нэгэн байгалийн гамшиг зэрэг болохгүй бөгөөд сар жирийн үеийнхээс 14 дахин том, 30 хувиар илүү тод, гэрэлтэй харагдана.Сар дэлхийд ийм хэмжээнд ойртсон тохиолдол 1948 оноос хойш гараагүй юм. Үүнтэй адил үзэгдэл 2034 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин тохиох магадлалтай аж.Сар дэлхийг тойрон эргэх үедээ дэлхийгээс холдож, ойртож зууван хэлбэрээр тойрдгоос ийм үзэгдэл болдог аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл