8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто тээврийн хөдөлгөөн 10:00 цагаас хэвийн болно

2016-11-14 09:24:37

Өчигдөр их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал гарч орон нутаг руу зорчих болон орон нутгаас гарч буй автомашины хөдөлгөөнийг түр зогсоосон. Тодруулбал, иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13.00 цагаас түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Тэгвэл улсын хэмжээний авто зам, замын байгууламжийн хөдөлгөөн өнөөдөр буюу 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагаас хэвийн болж, авто тээврийн хэрэгслүүд орон нутаг руу болон орон нутгаас гарч хөдөлгөөнд оролцож болох юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газрын даргын “Нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалт хийх тухай” А/82 дугаар тушаалаар нийтийн тээврийн үйлчилгээний

• Ч:12 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон”,

• ХО:1 “Бага Баян-Санзай-7 буудал -Тэнгис кинотеатр”,

• ХО:6 “Өлзийт хороолол – 120 мянгат”,

• ХО:8 “Найрамдал зуслан – Саппоро - 3-р эмнэлэг “,

• ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 Шар“,

• ХО:10 “Эмээлт /хурган / - Хар хорин саппоро”,

• ХО:12 “Мал Бордох – 5 шар-Саппоро“,

• ХО:13 "Баруун түрүү - 10 хороолол",

• ХО:7 "Туул тосгон - Биокомбинат - 120 мянгат",

• ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв

• ХО:13 "Баруун түрүү - 10 хороолол",

• ХО:7 "Туул тосгон - Биокомбинат - 120 мянгат",

• ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв",

• ХО:5 "Налайх - Зүүн 4 зам - Дүнжингарав худалдааны төв",

• ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад - Налайх - Баруун 4 зам", ХО:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" зэрэг 14 чиглэлийн үйлчилгээг түр хааж шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment