8o
Улаанбаатар хот
mobile menu

Машин нь шатсаны улмаас хоёр иргэн амиа алджээ

2016-11-14 09:49:41

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  Өвөрхангай аймгийн Сант сум 4-р багт оршин суух М /эр.37н/ жолоочтой “Toyota Marino” автомашинд техникийн сааталын улмаас гал гарч, шатаж, улмаар жалга уруу онхолдож, зорчигч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын харьяат Д /эр.41н/, Баянгол сумын харьяат Б /эр.37н/ нар ослын улмаас амиа алдсан хэргийг шалгаж байна.

Мөн СБД-16 хороо Дарь-Эхийн зам, 33-н буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын “Daewoo BS-106” автобусны жолооч А нь “Hyundai Sonata-6” маркын автлмашины жолооч Э, “Hyundai Porter” маркийн автомашины жолооч Ч нартай мөргөлдөж, хоёр зорчигч хүнд бэртжээ. БЗД-26 хороо Хүннү гудамж, “Дүнжингарав” худалдааны төвийн зүүн замд “Hyundai Sonata-6” автомашины жолооч М нь замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч сургуулийн хоёр хүүхэд гэмтэл авчээ. Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment