8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Загдаа: Улс нь тоохгүй байгаа 60 хүүхдийг нийслэлийн удирдлагуудад хүлээлгэж өгнө

2015-12-15 15:54:00

Нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийг арван жилийн турш өөрийн хөрөнгөөр тэжээж яваа “Зөв Амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг хүн бүхэн мэддэг болсон. Тэр дундаа орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс тус байгууллагыг зорин очсоор өнөөдөр 130 гаруй гишүүнтэй болжээ. Тэдний дунд 60 хүүхэд, 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 17 ял эдэлж байгаа хүн байгаа аж. Тэгвэл олон хүнд буян үйлдэж тэжээж, тэтгэж яваа “Зөв амьдрах ухаан” ТББ, Босоо хөх монгол хөдөлгөөнийхөн сэтгүүлчдэд хандахаас өөр аргагүй болжээ. Учир нь НЗДТГ-аас нэг хүний 9000 төгрөгөөр тооцож 50 хүний халамжийн зардал өгөхөөр гэрээ хийсэн ч өнгөрсөн гуравдугаар сараас хойш өгөөгүй гэнэ. Энэ талаар “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа “Би нийгэмшүүлж байгаа 130 хүнийхээ 50-д нь халамж хүссэн. Үлдсэн 80 хүнийг өөрийнхөө хөрөнгөөр болгож байна. Нийслэлийн удирдлагууд биднийг дэмжинэ гэж хэлчихээд халамжийн мөнгийг өгөхгүй байна. Халамж хариуцсан даргатай нь очиж уулзахад “Наад хүмүүсээ гудамжинд нь гарга” гэсэн. Манай хүмүүсийн үйлдвэрлэж байгаа зүйл зарагдахгүй байгаа учраас ямар ч мөнгөгүй болсон. Улсаас дэмжихгүй байгаа бол 60 хүүхдийг нь нийслэлийн удирдлагуудад хүлээлгэж өгнө. Насанд хүрсэн хүмүүсийг асрамжийн газарт нь өгнө” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol yostoi baliar uls shuu hunee hun gej toodoggui
2016/03/07 103.17.108.42