8o
Улаанбаатар хот
mobile menu

Загас агнах зөвшөөрлийг цахимаас авах боломжтой боллоо

2016-11-14 11:48:42

Монгол Улсын газар нутагт загас агнах зөвшөөрлийг цахимаар авах боломжтой болжээ.

Загас агнах зөвшөөрөл авахын тулд www.ezagas.mn хуудсанд хандахаас гадна IOS болон Android үйлдлийн системтэй гар утастай бол сайт руу орж тусгайлан боловсруулсан апликейшнийг үнэгүй татаж авч болох юм.

Энэ боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар БОАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ.

Одоогоор Хэнтий аймгийн нутаг дахь Онон голд туршиж байгаа бөгөөд амжилттай байвал улс орон даяар хэрэгжүүлэх аж.

Нэг зөвшөөрөл нь гурав хоногийн хугацаанд хүчинтэй, 10 ширхэгээс илүүгүй загас барих эрхтэй байх юм. Харин барьсан загасныхаа био мониторингийн мэдээллийг заавал оруулах ёстой. Таны оруулсан уг мэдээлэл цаашид загасны зүй зохистой ашиглалтын хэмжээг тогтооход ач холбогдолтой суурь мэдээллийг бүрдүүлж өгөх юм байна.

www.ezagas.mn цахим хуудас нь зөвшөөрөл өгөхөөс гадна загас болон загасчлалтай холбоотой бүх төрлийн мэдээ, заавар гэх мэт олон талын мэдээлэл багтжээ. Одоогоор туршилтын шатанд явуулж байгаа тул хэрэглэгчид санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, санал солилцох боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл