8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах бодис хэрэглэх явдал өсвөр үеийнхэнд элбэг тохиолдож байна

2016-11-14 11:58:29

 

Сүүлийн үед мансууруулах бодис худалдах, хил давуулах, хэрэглэхтэй холбоотой гэмт хэрэг ихэссэн. Энэ оны эхний 10 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 76 хэрэгт 176 хүн холбогдон шалгагдсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ​.

Нийслэл хотод насанд хүрээгүй хүмүүс газ, мансууруулах төрлийн бодис үнэрлэсэн гэх дуудлага мэдээлэл энэ оны эхний 10 сарын байдлаар 30 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 3.4 хувиар өссөн дүнтэй байгаа ажээ.

Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл