8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр тохиож байна

2016-11-14 12:09:09

  

Жил бүрийн 11-р сарын 14 өдөр  Дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр  тохиодог. Чихрийн шижин өвчтэй олон олон хүний амийг аварсан инсулин нэртэй эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэх болжээ. Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх аргын талаар аль болох олон хүнд хүргэх явдал юм. 

1990-ээд оноос хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгааны бүтцэд өөрчлөлт орж, хүний амьдралын хэв маяг, дадал зуршил зан үйлээс хамааралтай цусны эргэлтийн тогтолцооны өвчин хорт хавдар, чихрийн шижин хэв шинж хоёр давамгайлж, халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдэж нийт өвчлөлийн 75-80%-ийг шинэ өвчлөл эзлэж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой хооллож, биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр зөвхөн зүрх судасны өвчнийг 80 хувиар бууруулаад зогсохгүй чихрийн шижин  хоёрдугаар хэлбэрийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3-ээр бууруулах боломжтой юм. Чихрийн шижингийн тархалт дэлхийн хэмжээнд нийт хүн амын дунд долоон хувь гаруй байгаа бөгөөд чихрийн шижинтэй өвчтөн 285 сая байгаа ба 2030 онд энэ тоо 438 сая болж дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай гэж чихрийн шижингийн олон улсын хорооноос мэдээлж байгаа билээ. Монгол улсад чихрийн шижингийн өвчлөл 1970 онд 50 тохиолдол байсан бол 2010 онд 7251 тохиолдол болтлоо өссөн нь сэтгэл түгшээсэн асуудал болж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл