8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын түүхэн өв 26.3 тэрбум төгрөгөөр Хятадад зарагдлаа

2016-11-14 12:12:49

 

БНХАУ-ын “Beijing International Hotel, Convention center”-д энэ сарын 12 буюу өнгөрсөн бямба гаригт манай түүх, соёлын үнэт өв болох Занабазар бурханыг дуудлагаар худалдаагаар орууллаа. Алт болон хүрэл металл бүхий энэхүү бурхан нь 52 см өндөртэй, 37 см өргөнтэй юм байна. 17 дугаар зуунд бүтээгдсэн Занабазар бурханыг БНХАУ-ын иргэн 73 сая гаруй юань буюу Монгол төгрөгөөр 26 тэрбум төгрөгөөр худалдаж авсан талаар эх сурвалж мэдээллээ. Монгол орны түүх дурсгалтай холбоотой энэ ховор өвийг хилийн чанадад ийн худалдаалсан талаар албаны эх сурвалжууд одоогоор мэдээлээгүй хэвээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
buyan
iim saikhan byteelee khadgalj bolokhgyi baisan yum baikhdaa
2016/11/15 73.176.16.150
ок
энхэхүү соёлын үнэт өв яаж яваад хил гарчихдаг байнаа хуулийнхааааан
2016/11/14 103.9.90.98