8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдана

2016-11-14 13:11:42

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17.00 цагт төв намын байрандаа хуралдахаар болжээ. Уг хурлаар цаг үеийн асуудал хэлэлцэнэ гэж байгаа ч энэ сарын 16-нд товлосон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ярилцах бололтой.

Мөн Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг ирэх лхагва гаригт Төрийн ордны Их танхимд 15.00 цагт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх мэдээлэл байна. Эхнийх нь Ардчилсан намын дүрмийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай, хоёр дахь нь ирэх арванхоёрдугаар сарын эхэнд товлосон Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах бэлтгэл хангахтай холбоотой асуудлыг хэлэлцэх сураг дуулдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment