8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болд АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ

2016-11-14 13:29:00

УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. Мөн намаа хатуухан шүүмжилсэн байна. 

Тэрбээр энэ талаар “Ардчилсан нам хувиа хичээсэн, эрх мэдлийн төлөө яахаас ч буцахаа байсан, өөрийн номлолоор улайран дарангуйлах гэдэг цөөхөн хүний үйл хөдлөлөөс болж одоогийн хөшүүн байдалд орчихоод байна. Энэ нам Монгол төрийн тулгуур багануудын нэг гэдгийг хамгаас сайн мэддэг эдгээр нөхөд ялагдлаасаа, буруудлаасаа сургамж авч сэхээрэх, ухаарч эргэцүүлэх шинжгүй болоод удаж байна даа. Монголын төрийг дампууруулж, улстөрийг булингартуулж, эдийн засгийг сөхрөөж байгаа нам дамжсан, улстөрийн бүлэглэл Монголд  үүсээд бүх зүйлийг хянаж зохицуулж тохируулдаг болсон учраас АН ч ийм хөшүүн байдалд удаан хугацаагаар оршсоор байна” гэж ярьжээ. 

Мөн “Эцсийн бүлэгтээ, АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу, хуралдсан ч өмнө тавьсан дэглэлт, зохиомжит захиалгаар хийгдэх үү зэрэг нь нэг их сонин биш юм. Хамгийн чухал нь энэ улс орныг хүнд байдлаас гаргаж, эдийн засгийн өсөлт, иргэдэд итгэл найдвар өгч чадах нам болох эсэхээ хэлэх учиртай цаг үе юм. Нам ийм үгээ хэлэхгүй бол би ч бас байдлыг улам дордохыг, намаа үхширч ялзрахыг ажаад дуугүй байх сонирхолгүй байна. Би өөрийгөө АН-ын бэлтгэгдсэн улстөрч гэж үздэг. Миний хийж чадахгүй, хойш суух алба ажил байхгүй гэж бодож байна. АН-аа байр суурь нь унасан, эв дүйгээ олохгүй байгаа энэ цагт тулж түшиж аван бие, сэтгэлээрээ зүтгэхээс хойш суухгүй” гэж  хэлсэн байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Sain baina! Demjij baina!
2016/11/15 133.46.255.10
Хөгшин аав
Лу Болдыгоо дэмжиж байна аа бид чинь Урагшаа!
2016/11/14 59.153.87.192
  • Recent
  • Most Read
  • Most Comment