8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ эрүүгийн 63 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ

2016-11-14 13:38:21

Авлигатай тэмцэх газар энэ сарын 7-11-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол, мэдээллийг шалгасан байна.Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 9 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 63 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 60 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.Мөн шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment