8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр: Банкууд хуйвалдаж валютын ханшийг нэмсэн үү. Шалгах хэрэгтэй

2016-11-14 14:06:00

Өнгөрсөн долоо хоногт долларын ханш 200 орчим төгрөгөөр өссөн ч эргээд суларсан. Тэгвэл уг үзэгдэлтэй холбоотойгоор Мэргэжлийн Засгийн газрын тэнхимийн гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр “Юань/хэний нөлөөллөөр хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээжээ. Тэрбээр өмнө нь хүү тогтоох тал дээр арилжааны банкууд хуйвалдаж байж магадгүй хэмээн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдэж байсан. Энэ удаад ч гэсэн ам.долларын ханшны асуудал дээр хуйвалдаан байгаа хэмээн хардаж байгаагаа илэрхийлээд амжжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Энэ өөрөө мөнгөө ₮ өөр хадгалуулчихсан юм байхдаа.
2016/11/14 182.160.38.159
  • Recent
  • Most Read
  • Most Comment