8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахмадын ДАШТ-д есөн бөх хүч үзнэ

2016-11-14 14:32:06

АНУ-ын Майами хотод жүдо бөхийн ахмадын ДАШТ энэ амралтын өдрүүдэд болно.Тус тэмцээнд манай улсаас нийт есөн жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөнбөгөөд энэ сарын 16-нд эрх чөлөөний хотыг зорих гэж байна. Тэмцээний М1 ангиллын эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Ариун-Эрдэнэ хүч үзэх болэмэгтэйчүүдийн F1 ангиллын 63 кг-д ОУХМ Т.Энхцэцэг, М2 ангиллын 73 кг-д Д.Бат-Амгалан, 81 кг-д С.Мөнгөнхуяг, F4 ангилалд Р.Дэчинмаа, М7 ангилалд Н.Батсуурь нар өрсөлдөх юм. Тус тэмцээнд 55 орны 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 жүдоч зодоглоно. Үүнээс хамгийн олон тамирчнаа буюу 151 жүдоч АНУ-аас явуулсан бол Франц 140, Бразил 133 тамирчнаа оролцуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment