8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн 20 мянган төгрөгийг ямар айлын хүүхдүүд авах вэ

2015-12-16 07:36:00

Засгийн газрын даваа гаригийн ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулсан байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 оны арваннэгдүгээр сард нэг сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна. Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт уг арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөгийг тусгаад байна. Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн аж. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулсантай холбоотойгоор УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэжээ.

Хүүхдийн мөнгө авахын тулд өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох шаардлагатай. Түвшин тогтоолгоогүй болон дахин тогтоолгох хүсэлтэй өрхүүд үлдсэн хугацаанд харъяа Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэстээ хандан өргөдөл гарган өрхийн амьжиргааны түвшин тогтоолгож, хүүхдийн мөнгө авах эрхтэй болох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл