8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын онцгой комисс маргааш хуралдана

2016-11-15 08:47:00

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болно. Хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болох бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэх аж.  

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал,

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, 

Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл, 

Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, 

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, 

Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал

Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment