8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан албан ёсны айлчлал хийхээр ирлээ

2015-12-15 16:43:00

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ. Тэрбээр 16.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буусан байна. Айлчлалын албан ёсны үйл ажиллагаа маргааш эхлэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд угтан авах юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийж, Харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм. Мөн Хван Гё Ан УИХ-ын дарга З.Энхболдод Хван Гё Ан бараалхаж, чуулганы хуралдааны танхимтай танилцсанаар айлчлал өндөрлөх аж.

Энэ удаагийн айлчлал Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл