8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-11-15 09:36:20

ХОНЬ - (3/21-4/19)

Аятайхан өдөр. Өнөөдрийн бүх үйл явдал санаснаар бүтнэ. Ажил хэрэг ашигтай, өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Хамт ажиллагсдад мэдлэг туршлагаа харуулах боломж гарч, тэднээс зүй ёсны үнэлгээ авна. Гэр бүлийн санаа зовоосон асуудлаа сайтар ярилцаж шийдвэрлэхийг хичээ. Итгэж найддаг гэр бүлийн ахмад гишүүн дээрээ зочил. Аюултай санагдсан асуудал бодсоноос илүү хялбар шийдэгдэнэ. Эерэг сэтгэлгээтэй бай.

ҮХЭР - (4/20-5/20)
Үхрийнхэн ахиад л тайван бус байна. Олон зүйл тохиолдох өдөр. Та идэвхитэй байснаар ажилдаа амжилт гаргана. Энэ өдрийг эерэгээр хүлээн авч дадлага, туршлагадаа анхаарал хандуул. Хүүхдүүдтэйгээ хамт байж цагийг зураатай өнгөрүүл. Санхүү мөнгөний асуудалдаа анхаарал хандуулж түүнийг тогтвортой байлгах үүднээс зардалдаа хяналт тавиарай.

ИХЭР - (5/21-6/21)

Өнөөдөр зөвхөн өөрт таалагддаг зүйлээ хийхэд тохиромжтой. Тиймээс ажлаасаа түр чөлөө аваад амар. Таны ажлын хамтрагч бага зэрэг сэтгэлийн дарамтанд орсон байх бөгөөд тэвчээртэй байж, ойлгохыг хичээ. Хамтын ажиллагаа амжилттай байх бөгөөд жижиг зүйлүүдийг орхилгүй анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчилж, өөрөөр амьдрахыг хичээ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Ирж буй долоо хоног урсгалаараа явах боловч хөл дээрээ хэр бат бөх зогсож байгаагаа шалгуулах болно. Гэхдээ энэ сорилттой учрах нь танд хэрэгтэй байх болно. Яг одоогийн хувьд олон нийтийн зугаа цэнгап ба худалдаа арилжааны асуудлууд хоорондоо нэг их сайн хослохгүй тул аль алиныг нь тусад нь байлгах хэрэгтэй. Хэрэв та хуучин зүйлээ худалдах гэж хичээж байгаа бол сонирхсон хүн гарч ирнэ.

АРСЛАН - (7/23-8/22)

Cap таны найз нөхөд, хайр дурлал, үр хүүхдийн замналыг гэрэлтүүлж аз жаргалыг бэлэглэжээ. Уран бүтээлч, загвар зохион бүтээгч арслангуудын хувьд энэ мөчид гайхалтай бүтээл хийнэ. Тиймээс хойш суух хэрэггүй. Хайр дурлалын холбоо харагдаж байгаа тул ганц бие арслангууд д сохор болзоонд ч байсан явахыг зөвлөж байна. Найз нөхөд тань өөрийг чинь маш сайн мэднэ. Тэд хэзээ ч таныг тохиромжгүй хүнтэй хамт байлгахгүй.

ОХИН - (8/23-9/22)
Аливаа зүйлд хэт болгоомжилдог зангаа хаяж, ямар нэг дүрэм журамд заавал захирагдах гэсний хэрэггүй. Өнөөдөр танаас амьдралдаа өөрчлөлт хийхийг шаардах бөгөөд таны үүрэг хариуцлага нэмэгдсэнээр хүнд байх бололтой. Хэрвээ ямар нэг зүйлд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол сайтар судал. Таны итгэдэг хүн урмыг тань хугалж магадгүй. Гэхдээ тэдэнд ингэх хангалттай шалтгаан байж магадгүй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Зан байдал, оюун ухаан хоёр эсрэгцэж зөв замыг олоход хэцүү болох нь. Дэлхийг тойрох хүсэл тань давамгайлж байна. Олон төрлийн газраар явах бэлтгэлээ ханга. Саяхан танилцсан хүндээ бүхнээ ярихаас зайлсхий! Мэдлэгийнхээ хүрээг тэлэх, аялал зугаалганд явах зэрэг өөртөө таалагддаг бүхнээ хий. Энэ нь таньд шинэ санаа өгч болзошгүй. Хуучны танилтайгаа тааралдана.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Оюун ухаан хурц, зөрчилдөөн арилах ч энэ өдөр юу ч болж мэднэ. Зарим Хилэнц сэтгэлийн тэнхээгээ сорихын тулд архи, тамхинаас гарах буюу жингээ хасч эхлэх төлөвтэй. Дараагийн хэд хоногт гэнэтийн саад гарч ирэхээс болгоомжил. Ажилтай тань холбоотой асуудлууд дэгдэж, танаас өө эрэх болов уу. Магадгүй үндсэн ажлаа хийхэд хэцүү байх вий, эсвэл удирдлагатай асуудал үүснэ. Эрүүл мэнддээ санаа тавьж, стрессээ бууруулахын тулд дасгал хийх гээд үз.

НУМ - (11/22-12/21)

Ажил дээр идэвхи чармайлт гарган зүтгэх хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Учир нь хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч таны санасан үр дүнд хүрэхгүй л болов уу. Энэ нь Санчир гараг байрлалаа сольж байгаатай холбоотой. Бодол гэнэт өөрчлөгдөх, сэтгэл санаагаар унах хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ нь таныг хүрээлэн буй хүмүүстэй хэл амаа ололцоход сөргөөр нөлөөлнө.

МАТАР - (12/22-1/19)

Та ямар нэгэн зүйл буруу байна гэж мэдэрч байгаа бол энэ нь таны зөв. Санчир гараг болон тэнгэрийн ван гарагууд харшилдан тан руу хэд хэдэн гэнэтийн зүйлс илгээнэ. Одоо өөрчлөлтийг хүлээж авах нь зайлшгүй ч нэг алхам ухрах хэрэггэй болох нь. Оддын нөлөө танд хойш ухарч нөхцөл байдлыг үнэлэхийг зөвлөж байна. Ингэснээр та хувийн болон ажлын, гэр орны дотоод асуудал болон бусад зорилгоо зохицуулж тэнцвэрийг барьж чадна.

БУМБА - (1/20-2/18)

Гэр бүл, ажил дээр хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхэд гадаад орчны сонирхолтой зүйлс саад болно. Сонирхлын бүлэг, нэгдлийн гишүүдийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйг хичээ, гэхдээ тэдэнд маш их цаг үрдэг болохоо ойлгох байх. Дарга тань таныг бага хугацаанд ажлаа илүү үр дүнтэй амжуулахыг шаардаж магадгүй. Хэцүү энэ ажлыг нэр төртэй дуусга. Гэр бүлийн маргаанаас зайлсхийхийг хүсэх ч оролцох бололтой.

ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр тулгарах хүнд хэцүү, саад бэрхшээл бүхэнд уян зөөлөн хандвал үр дүнтэй байна. Хэдий тийм боловч, байр орон сууцны тань санаа зовоосон асуудлууд л зөвхөн бүх зүйлсийн учрыг нь олоход хүндрэл үзүүлж магад. Тиймээс тайван байж, ирээдүй өөд харахыг хичээ. Хэрвээ та нөхцөл байдал хүндрэхэд өөрийгөө буруутгаж байгаа бол, энэ бодлоо мартаж оронд нь хурдан шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment