8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын даргад горилогчдын хэн нь хэн бэ?

2016-11-15 09:36:00

Олон удаа хойшилсон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл маргааш хуралдана. Шат, шатны сонгуульд ялагдсан АН одоо л нэг дотоод асуудлаа цэгцлэх, хэлэлцэж шийдэх, нам шиг нам болох алдаа оноогоо дүгнэх их хүлээлтэд цэг тавих нь гэж ажиглагчид харж байна. Харин тус намынхан зорьсон ёсоороо намын дүрмийн шинэчлэлийг хийж, даргаа сонгож чадах эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь тус нам дотроо учраа ололцохдоо маруухан. Хэрүүл, тэмцлээ ил гаргаж үзэлцдэг. Тэр бүрт намынх нь нэр хүнд давхар унаж явдаг гэж хэлж болно. Харин энэ удаа хэр эв түнжинтэй байж асуудалд нийтийн эрх ашгийн үүднээс нэгдмэл хандана тэр хэрээр зорьсондоо хүрэх боломжтой болох юм. Алдаагаа зөв дүгнэж асуудалд эрүүлээр хандвал тус нам шинэчлэгдэх боломжтой. Хамгийн чухал нь тус намын даргаар хэн сонгогдох нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Намын Их хурлаар хичнээн сайхан дүрэм батлаад түүнийгээ баримталдаггүй даргатай болбол шинэчлэл болохгүй. Хэн нэгний утсан хүүхэлдэй мөн л хэрэггүй.  Хэрвээ фракцийн эрх ашгаар даргыг сонговол одоонийхоос дээрдэнэ гэж хэзээ ч үгүй. Тэгэхээр ямар хүнийг сонгох ёстой гэж гэх асуулт тус намын гишүүдийн өмнө тулгараад буй. 


АН-ын даргаар томилогдох хүн бүх фракцид хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой болов уу. Учир нь олон фракцаас бүрдэх тус намын хувьд фракциудаа тараах ажиллагааг тийм ч амар хийчихгүй Тэгэхээр цаашид фракциудын зөрчлийг зарчмын үүднээс ухаалгаар шийдвэрлэж чаддаг намаа атгасан гар шиг базаж чадах чадвартай хүн л тус намд хэрэгтэй байгаа юм.  Ингээд АН-ын даргад өрсөлдөхөөр мэдэгдсэн эрхмүүд болон нэр дэвших өндөр магадлалтай улс төрчдийн хэн нь хэн бэгэдгийг хүргэж байна. АН-ын даргад горилогчид марафоноо аль хэдийн эхлүүлсэн бөгөөд намын гишүүдтэйгээ хэсэгчилж уулзах хөдөө орон нутгаар явж намын анхан шатны нэгжүүдээр хурал уулзалтуудыг идэвхтэй хийсэн. Тэгвэл ирэх жилүүдэд АН-ыг удирдаж 2020 оны сонгуульд авч орох хариуцлагатай хүн дараах хүмүүсээс сонгогдох магадлал тун өндөр байна. 

 Д.Эрдэнэбат 2020 оны ялалтын өнгийг тодорхойлох уу 


Түүний хувьд АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус намаас ялалт байгуулсан есөн гишүүний нэг. Н.Алтанхуягийг намын даргаар ажиллаж байх үед Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Ч.Сайханбилэгийн танхимд Аж, үйлдвэрийн сайдаар ажиллаж байлаа. Нэр цэвэр, шударга зоримог гэсэн имиж түүнд бий ч өнгөрсөн гурван сарын хугацаанд намын даргаар ажиллахдаа зоримог байж гишүүд дэмжигчдийн хүсээд байсан шиг шинэчлэлийг хийж чадсангүй, суурийг нь ч тавьсангүй. Орон нутгийн сонгуульд намаа удирдсан олигтой амжилтыг гаргасангүй. Түүнийг МҮДН, Шонхор фракц зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ АН ялагдахад нөлөөлсөн шалтгаануудыг “Шонхор” болон МоАХ-аас хайж байгаа нөхцөлд түүнийг намын дарга болгосноор Ардчилсан намын хэрүүл улам лавширч байдал хурцдаж магадгүй. Энэ тохиолдолд АН ирэх 2020 онд ялалт байгуулна гэж итгэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулийн өнгийг ноён Д.Эрдэнэбат тодорхойлно гэвэл арай л эрт бас адармаатай. 

Залуу ч, завсарын хүн

Лу.Гантөмөрийг “Нэг ардчилал”, “Алтангадас” фракцаас зүтгүүлж байгаа аж. Тус фракцаас нэр дэвших Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн хүчтэй дэмжлэгтэйгээр намын даргад өрсөлдөх магадлал тун өндөр байна.  Хэрэв УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр намын дарга болсон тохиолдолд тарж бутран, хэрүүлийн бай талбай болсон намынхаа нөхдүүдийг хурааж хумьж, нэгтгэн атгасан гар шиг болгож чадах уу гэдэг асуулт ургана. Хэдийгээр 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан гэх туршлага бий боловч бүхэл бүтэн намыг авч явна гэдэг гишүүнээр, сайдаар ажиллахаар илүү ярвигтай. “Намын шинэчлэлийг залуучууд хийнэ” гэж ярьдаг болсон өнөө цагт нас зүсээрээ намын даргад тэнцэж магадгүй хэдий ч түс тас шийдвэр гаргадаггүй түүнийг завсарын хүн гэж тодорхойлох нь ч бий. Тиймээс фракцуудын дунд хавчуулагдсан дарга ч биш, фракцийн толгойлогч ч биш завсарын нэг сааралхан дарга болох вий гэсэн болгоомжлол бий гэсэн. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан олон нийтэд мэдээлэл хийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо дуулгасан. Түүний ингэж зоригтой дуугарсан шалтгааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тохироогоо хийж чадсан гэж харах хүмүүс байна. Тодруулбал, Н.Алтанхуяг намын даргаа Л.Гантөмөрт өгч өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон гэж буй. Тиймээс Н.Алтанхуягийн Алтангадас фракц энэ удаа Л.Гантөмөрийг дэмжиж магадгүй байгаа юм. Асуудал хаашаа эргэхийг харжил сууя. 

АН АПУ-гийнх болох уу

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг МоАН зүтгүүлж байгаа аж. УИХ-д гурав дараалан сонгогдсон тэрбээр энэ удаа намтайгаа хамт сонгуульд өвдөг шороодсон. Түүнийг хүмүүс “АПУ”-ийн гэж цоллодог. УИХ-д хөрөнгөөрөө толгой цохидог түүнийг архины бизнесээр баяжиж монголчуудыг сархадад живүүлсэн “нүгэлтэн” ч гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Мөн улстөрд нэрээ хавчуулах болсон үеэсээ эхлээд хувийн бизнесээ илтэд цэцэглүүлж  ирсэн ч гэдэг. Тавантолгой, Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлаас эхлээд бүхий л хөрөнгөтэй, ашигтай бизнест түүний гар оролцсон гэж хэвлэлүүдэд бичдэг. Өнгөрсөн сонгуулиар ард түмний биш шүүхийн шийдвэрээр УИХ-д суусан түүнийг улс төрд орж бизнесээ сайн өргөжүүлж мөнгөө өсгөж чадсан гэдэг. Хэрэв УИХ-ын гишүүн асан Г.Батхүү АН-ын дарга болсон тохиолдолд тус нам Монголын Ардчилсан нам биш АПУ-гийн нам болох нь тодорхой хэмээн шивэр авир гэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн амбиц


АН-ын лидерүүд  жагсаалаараа хиарсан энэ хатуухан сонгуулиар шийр зааж УИХ-д үлдэж чадсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан ойрын үед “АН-ын даргыг фракцуудаас бус ард түмнээс сонгох ёстой” гэж амны фигурээ хурцлах болсон. Түүний хэлж буйгаас үзвэл ард түмнээс сонгогдох АН-ын дарга нь өөрөө бололтой. Гэвч Ж.Батзандан гишүүнд нийгмийн нэг хэсэг ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Учир нь тэрбээр үе, үе популист зан гаргаж, хийрхдэг хүн. Гудамжины жагсагчаас улс төрд орсон тэрбээр юм л бол “Ард түмэн, ард түмний талд шийдэх ёстой” гэж орилдог ч тэр нь цагаа олдоггүй гэмтэй. УИХ-д хатуу, үнэн үг хэлдгээрээ алдартай Ц.Нямдорж гишүүн Ж.Батзандан гишүүнд хандан “Төрийн албан тушаалыг битгий буруугаар ашиглаарай. Ж.Батзандан хийрхвэл хийрхдэг хүн шүү. Битгий хийрхээрэй. Төрийн хүн шиг ноён нуруутай байгаарай. Юм бүхэнд битгий оролцож, эрх мэдлээ хэтрүүлээд байгаарай” гэсэн байдаг.  Ж.Батзандан гишүүнийг АН-ыг удирдах улс төрийн туршлагагүй гэж үзэх хүмүүс их бий. Ер нь түүний зангаар АН-ыг улам бужигнуулж, самрах дүр төрх л харагдаж буй.

П.Цагаан дэмжлэг авах уу


УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Боловсролын сайдаар ажиллаж байсан туршлага арвин ч түүнийг намын даргад дэмжихгүй байх магадлал тун өндөр байна. Түүнийг МоАХ-ныхонтой нилээд холбоотой, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Түүнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ажлаа хүлээлгэн өгч намын даргад өрсөлдөхөө мэдэгдэхэд Төрийн тэргүүнийхээ дараагийн нүүдлийн бэлтгэлийг хангах нь гэсэн хардлага дагасан.


Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч намаасаа хөндийрсөн найман жилийн хугацаанд дэргэд нь байсан, “бие, сэтгэл холдоогүй” үнэнч шадар туслах П.Цагаанаа нам руугаа явуулж буй нь өөрийн байр суурь, орон зайг бэлдүүлэх гэж буй хэрэг гэж харсан. Ц.Элбэгдоржийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжээд, 2021 онд дахин нэрээ дэвшүүлэх цээжний тооцоо хийж суугаа гэх нь бий. Хэрэв тийм бол үүнд нь П.Цагаан тусалж таарах биз. Ямартай ч одоогоор түүн шиг бодлоготой, нягт үзэж байгаа хүн АН-ын даргад горилогсод дунд алга шиг.

С.Эрдэнэ эсвэл Л.Болд 

С.Эрдэнийн тухай мэдээнд сайнаасаа муу нь давамгайлдаг. Ганц жишээ дурдахад нийтлэлч Баабар “С.Эрдэнэ бол эрүүгийн гэмт хэрэгтэн. Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад “Сайн хүн байгаа юм” гээд гаргаж авч байсан. Одоо бол энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь “хусаад” явж байдаг хүн. Хэдэн мянган нас барсан хүний нэрээр тэтгэвэр аваад явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болж мөнгийг нь улсаас авч байна. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу. Хэрвээ би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй. Их л бодоход орцны үүдэнд хүлээж байгаад хутгална биз” хэмээж байв. Ер нь түүнийг нийгмийн даатгалын мөнгөөр туйлсан, хөлжсөн, ах дүүгээ баяжуулсан гэж хэвлэлүүдэд бичдэг. С.Эрдэнийн нэр намын даргад өрсөлдөх хүмүүсийн дунд бий хэдий ч түүний харьяалагддаг “Шонхор” фракц Д.Эрдэнэбатыг дэмжих сураг байгаа билээ

Харин УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөрхөн АН-ын даргад нэр дэвшиж буйгаа албан ёсоор мэдэгдээд байна. Түүний хувьд намынхаа эсрэг хатуухан шүүмжлэлийг хэлж буй бөгөөд АН дахь бүх завхралыг засахын тулд өрсөлдөж буйгаа хэлсэн юм. Тэрбээр “Эцсийн бүлэгтээ, АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу, хуралдсан ч өмнө тавьсан дэглэлт, зохиомжит захиалгаар хийгдэх үү зэрэг нь нэг их сонин биш юм. Хамгийн чухал нь энэ улс орныг хүнд байдлаас гаргаж, эдийн засгийн өсөлт, иргэдэд итгэл найдвар өгч чадах нам болох эсэхээ хэлэх учиртай цаг үе юм. Нам ийм үгээ хэлэхгүй бол би ч бас байдлыг улам дордохыг, намаа үхширч ялзрахыг ажаад дуугүй байх сонирхолгүй байна. Би өөрийгөө АН-ын бэлтгэгдсэн улстөрч гэж үздэг. Миний хийж чадахгүй, хойш суух алба ажил байхгүй гэж бодож байна. АН-аа байр суурь нь унасан, эв дүйгээ олохгүй байгаа энэ цагт тулж түшиж аван бие, сэтгэлээрээ зүтгэхээс хойш суухгүй” гэж хэлсэн. Намдаа нэгэнт нөлөөгөө тогтоосон, АН-ын бүх фракцыг өөртөө нэгтгэх том амбийцтай МоАН санаачлагынхан энэ удаа Л.Болдыгоо нэр дэвшүүлэх нь. Түүний хувьд 1990 оноос Ардчилалын үйл хэрэг гэж яваа улс төрч юм. 


Ийнхүү АН маргааш хуралдаж намын даргаа урьдчилсан байдлаар сонгох нь. Харин ирэх 12 сард болох их хурлаараа даргаа жинхлэнэ. Мөн намын дүрмээ нэг мөр цэгцлэх юм.

Т.Энхэлээ
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Tsagaan l medleg turshlaga,bolobsrolooroo odoogiin AN-g zug chigt n orulna busad n chadahguide harj l bgarai.
2016/11/16 103.229.120.209
Зочин
Гантөмөрөөс бусад нь идэж, уугчид. Батзандан бол зүгээр л нэг чанга хашгирсан популист.
2016/11/15 202.9.40.88
Член
Алтанхуяг Алтанхуяг Алтанхуяг, үгүй бол Болд юм даа!
2016/11/15 59.153.87.192
enkh
batzandan bolvol batzandan bolvol taarna, dund nl uusaad arnlchihgvi bol....
2016/11/15 203.91.115.41
Тунгаа
Алтанхуяг -г дэмжиж байна
2016/11/15 202.179.24.189
Төмөрөө
АН-ыг шударга залуу Батзхнданд өгөх нь зөв хөрөнгөлөг далдагнуур баагий нар олон байна
2016/11/15 202.9.42.24
Zochin
Altanhuyag, Gantumur hoyor Uvs namyn gishuud. Tiim uchraas demjij hezeech bolohgui. Altanhuyagyg erunhiilegchid ner devshuulsenees ANam Nyamdorjiig devshuulsen deer baih. Yalah n todorhoi
2016/11/15 139.5.219.61
Зочин
Юу ч хийж чадахгүйгээ мэдсээр байж зүтгээд байдаг нь идэх юм ихтэй байдгийнх байхдаа.
2016/11/15 122.201.23.66
Зочин
Эрдэнэбат, Ганбаатар нар долдогнуур.
2016/11/15 122.201.23.66
Зочин
Үнэхээр юу ч хумслаагүй үнэхээр ардчилагч нар байсан бол хичнээн сайхан байхсан, одоо бол та нар хэрэггүй ш дээ ичээч.
2016/11/15 122.201.23.66
ҮНЭН
АН ЫХАН ЭЛБЭГДОРЖИЙГ ЧАДАХ ХЭРЭГТЭЙ ЦАГААНЫГ ЕСТОЙ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ХЭЗЭЭЧ ЭЛБЭГДОРЖИЙН ГАРААС ГАРАХГҮЙ САН САНАЖ ЯВ ЭЦСИЙН ЭЦЭСТ Н АЛТАНХУЯГ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БОЛНО ШҮҮ ДЭМЖ
2016/11/15 103.10.22.54
ЗОЧИН
АЛТАНХУЯГ ЭР ХҮН ДЭЭ ЖИНХЭН ХОНШООРТОЙ МАН ЮУЧ БИШ БОЛНО АН ЫХАН АЛТАНХУЯГИЙГ Л СОНГОЖ МАНЫГ АЛАХ ХЭРЭГТЭЙ
2016/11/15 103.10.22.54
ЗОЧИН
ЭНЭ ХУЛГААЧУУД ХЭНЭНЧ ДАРГА БОЛОХ ЭРХ БАЙХГҮЙ ЧАДАХ Ч ГҮЙ Н АЛТАНХУЯГ Л ЧАДАХ ХҮН
2016/11/15 103.10.22.54
ШУДАРГА ХҮН
Н АЛТАНХУЯГИЙГ 100/ ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА
2016/11/15 103.10.22.54
зочин
Гантөмөр чадна.
2016/11/15 59.153.87.3
Эээгий
Эрдэнэбат бол хоншоортой зөв хүн шүү
2016/11/15 103.9.90.53
ааа
Н.Алтанхуяг нв л арай дээрдээ
2016/11/15 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment