8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилдэг сурагчид Төрийн ордонд иргэний андгай өргөнө

2016-11-15 10:29:30

Тусгаар тогтнолын өдрөөр Төрийн ордны Их танхимд нийслэлийн шилдэг 800 сурагчийн иргэний андгай өргөх ёслол болно. Тус арга хэмжээ нь Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ уламжлал болон зохиогдох гэж байна.

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд зорилгоор зохион байгуулдаг. Тусгаар тогтнолын баярын иргэний тангараг өргөх 800 сурагч нь сургууль хамт олноосоо шалгарсан тэргүүний шилдэг сурагчид бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн боловсролын газар хамтран нэрсийг тодруулж, зохион байгуулагч тал болох Монголын залуучуудыын холбоонд маргаашийн дотор хүлээлгэн өгөх аж.

Аймаг, сумын хэмжээнд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авах гэж буй шилдэг тэргүүний сурагчдад тухайн шатны Засаг даргын Тамгын газрын удирдлагууд иргэний үнэмлэхийг нь гардуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment