8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймгийн есөн сум цагаан зудтай байна

2016-11-15 10:42:28

Дорнод аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн нийт нутгаар 5-6 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 14 удаагийн цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна.

Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас аймаг зудын хэмжээнд очсон талаар мэдээллээ. Тухайлбал, аймгийн есөн сум цагаан зуд, хоёр сум цагаанаар зудархуу, хоёр сум энгийн байдалтай байгаа ажээ. Одоо аймгийн хэмжээнд цасны дундаж зузаан 12-20 см байгаа бөгөөд Баян-Уул сум хамгийн их цастай буюу 20 см зузаан цастай, Халхгол сумын Ялалт баг, Чойбалсан сумд 2 см, нийт нутгаар дунджаар 15 см зузаан цастай байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment