8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахмадууд тэтгэвэр авдаг банкаа сонгодог болно

2016-11-15 11:42:55

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ сарын 07-ны А/233 тоот тушаалаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох боломж бүрджээ. Энэ хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байна. Иймд тэтгэвэр авч байгаа банкаа солих сонирхолтой иргэн хүсэлтээ ирэх сарын 15-наас эхлэн харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ гаргаж болох аж. Түүнчлэн энэ сарын 15-наас эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломж бүрдсэн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment