Сүүлийн үед цахим мэдээлэлийн хэрэгслээр сүүлийн 100 жил тохиогоогүй хүйтэн өвөл болно гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлсэнээр сүүлийн 10 жилд тохиолдоогүй хүйтэн болох аж.
Тэрбээр "Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна" гэж хэллээ.