8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай мэдээ: Хөвсгөл далайд машин осолджээ

2016-11-15 12:14:00

Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд Хөвсгөл аймгийн Түнэл суманд орших Цэнгэл нууранд шатахуун тээвэрлэх зориулалттай автомашин осолдсон тухай дуудлага иржээ. Уг ослын талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар уг осолдсон машин дотор хэдэн хүн байсан талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа аж. Мөн жолооч нь амьд эсэх талаарх мэдээллийг хараахан аваагүй байга гэж Б.Ууганбаяр дарга хэллээ. Уг том оврын машин 4 метрийн гүнд  орсон бөгөөд автомашины кабины хэсэг харагдаж байгаа юм байна. Тус машин нь шатахуун тээвэрлэх зориулалттай ч осолдох үедээ шатахуунгүй явж байсан байна.Ослын газар дээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment