8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэт"-ийн захирлаар томилох хүн олдохгүй байгаа юм байна

2016-11-15 12:59:00

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Уг тогтоолын төсөлд 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож байгаа юм. Энэ хүрээнд бэлэглэлийн гэрээний бүртгэл болон бүртгэлийн байгууллага, нотариатын байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, чиг үүрэг давхардсан Засгийн газрын тусгай сангуудыг татан буулгах зэрэг олон үүрэг чиглэлийг тусгасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Надад ирсэн мэдээллээр ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл "Эрдэнэт"-ийн одоогийн захирал ажлаа хийнэ гэж байна. Шинэ захирал томилогдох уу үгүй юу? Томилох бол хэзээ томилох вэ гэж асуулаа.

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариулахдаа: Өнөөдрийн хувьд хэн "Эрдэнэт" -ийн ерөнхий захирал болох вэ гэдэг дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Засгийн газар яаралтай томилъё гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хэнийг томилох вэ гэдгзэ эхлээд шийдэх ёстой. "Эрдэнэт"-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр ч хуралдахад бэлэн. Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох хүн тодорхой болмогц ТУЗ хуралдахад бэлэн байгаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:"Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох хүн олдохгүй байгаа юм байна. Дараагийн асуудлаа хэлэлцье.


Энэ мэтчилэн асуулт хариулт өндөрлөсний дараа "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үүгээр өндөрлөв.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ajaa taij
Hurelbaatar gej neg muu chavka bainaa.
2016/11/15 90.149.26.57
ЭРХЭМҮҮД ЭЭ
ОЛДОХГҮЙ ДЭЭ БИШЭЭ ЭНЭ ОЛОН ЭЗЭДДТЭЙ ХӨРӨНГИЙГ ХЭНД АТГУУЛХАА СОНГОЖ ЧАДАХГҮЙ БОЛСОНООС ГАДНА 49% ХӨРӨНГИЙН БАТАЛГАА НЬ БАС БАТТАЙ БОЛООГҮЙ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
2016/11/15 202.9.43.14
  • Recent
  • Most Read
  • Most Comment