8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сэргэлэн: 80.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй байна

2016-11-15 13:45:00

Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэнгийн Улсын онцгой комиссын хуралдаан дээр хийсэн танилцуулгыг хүргэж байна.

Тэрбээр "Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгдлээ. Өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутайгаас орон нутгийн ЗДТГ отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулан сум дундын отрын бүс нутаг,  аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Энэ жилийн хадлан бэлтгэх ажилд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллаж Малчдын түвшинд өвс 1.1 сая тн, сүрэл 35.8 мянган тн, ногоон тэжээл 22.3 мянган тн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тн, гар тэжээл 38.1 мянган тн, дарш 8.0 мянган тн, давс, хужир 105.6 мянган тн бэлтгэгдлээ.  Засгийн газрын 322 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 20.4 мянган тн өвс, 4.5 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Энэ онд улсын төсвийн 745.1 сая төгрөгөөр 42, гадаадын төсөл, хөтөлбөрийн 371.3 сая төгрөгөөр 27, орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр 259 инженерийн хийцтэй худаг,  малчдын санаачлагаар 354 гар худаг, нийт 682 худаг гаргасан нь 775.2 мянган га бэлчээр, 2.7 мянган малчин өрх, 1.9 сая малын усан хангамжийг нэмэгдүүллээ.


Энэ онд бодын 1157, богийн 2042 хашаа саравч шинээр барьж, улсын хэмжээнд бодын 57353 хашаа, богийн 125807 хашаа байгаа нь хашааны хангамж 97.1 хувьтай байна. Бэлчээрийн ургамлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг 2 аймагт 45.1 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 аймгийн 525.0 мянган га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй энгийн механик аргаар зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 570.1 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.8 хувьтай хангасан дүн гарлаа" гэв.

Харин ургац хураалтын дүнгийн талаар "2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр  нийтдээ  475.8  мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс,  93.5  мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус  хураан аваад байна.  Хураан авсан үр тариа цэвэр жингээр 431.9 мянган тн бөгөөд, дараа онд тариалах үрэнд 43.9 мянган тн, улсын үрийн нөөцөд 1.6 мянган тн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тн, спиртийн үйлдвэрт 10.9 мянган тн, ТЭДС-д 64.9 мянган тн, гурилын үйлдвэрт 258.3 мянган тн, борлуулалтын шатандаа 37.9 мянган тн байна.Хүнсний буудай нөөц 360.3 мянган тн бөгөөд гурилын хэрэгцээнд шаардагдах нь 320.0 мянган тн буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байна. Ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрүүдэд шилжсэн 258.3 мянган тн улаан буудайгаар 180.8 мянган тн гурил, 69.7 мянган тн  хүчит тэжээл үйлдвэрлэгдэхээр байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах явцад хангалтгүй бэлтгэгдсэн үйлдвэрийн тэжээлийг нөхөн бүрдүүлэх нөөц байна гэж үзэж байна.  Ургац хураалтын ажилд оюутан залуучуудыг оролцуулах зорилгоор нийтэд хандсан урилга гаргаснаар нийтдээ 2500 гаруй цэргийн алба хаагч, оюутан залуучууд гэрээгээр ажиллаж ургац хураалтын ажилд томоохон дэмжлэг үзүүллээ" гэлээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment