8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарт үүрэг өглөө

2016-11-15 13:47:00

Өнөөдөр Улсын Онцгой комиссын 2016 оны хоёрдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ удаагийн хуралдааны үеэр  Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарт  дараах үүрэг даалгаврыг өглөө. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,

Улсын онцгой комиссын гишүүн П.Сэргэлэнд:

-Сүүлийн 2 жил дараалан мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчинтэй тэмцэж байна. Тодорхой үр дүн гарахгүй байна. Иймд хонины цэцэг өвчинтэй тэмцэх ажлын менежментийг өөрчлөх шаардлагатай. Малын масс вакцинжуулалтыг зохион байгуулах

-Малын цэцэг өвчний голомт Булган, Сэлэнгэ, Өмнөговь аймагт шинээр бий болж, хуучин голомт дахин дэгдэж байгаатай холбогдуулан аймаг, сумдын Засаг дарга, мал эмнэлэгтэй хамтран гарал үүслийн бичиг олголт, малчдын хариуцлагыг дээшлүүлэх талаар дорвитой ажил зохион байгуулах

-Малын эмч нарын үйлчилгээний хөлс, бусад шаардлагатай хөрөнгийн асуудлуудаар холбогдох яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх

-Малын хөдөлгөөнийг хязгаарлах, орон нутгийн малчдын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, бүртгэлтэй болгох талаар аймаг, сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах

-Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, орон нутгийн өвс, тэжээлийн байршлыг оновчтой хийх, шуурхай хариу арга хэмжээ авах тактик ажиллагааны заавраар нутгийн захиргааны байгууллагыг хангах

-Мал, амьтны гоц халдварт өвчинтэйтэмцэх талаар мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, мэргэжлийн боловсон хүчний чадварыг сайжруулж, тулгамдсан асуудлуудыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх

-Малчид байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас эдхөрөнгө, мал сүргээ олноор нь алдаж, улмаар нөхөн төлбөр авч чадахгүй байгаа тул даатгуулах ажлыг эрчимтэй сурталчилах;

Эрчим хүчний сайд,

Улсын онцгой комиссын гишүүн П.Ганхүүд:

-Эрчим хүчний салбарт тохиолдож болзошгүй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилгуулж, аваар, ослын үед ажиллах хувилбар төлөвлөгөө гаргах

-Төв, суурин газрыг эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, байгалийн аюулт үзэгдлийн нөлөөллөөс үүсэх эрсдэлийг урьдчилан тооцож, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх

-Ослын үед өөрсдийн нөөц боломжоор тогтвортой байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисст хандаж шийдвэрлүүлэх,

Эрүүл мэндийн сайд,

Улсын онцгой комиссын гишүүн А.Цогцэцэгт:

 

  • Ханиад, томууны дэгдэлтээс ард иргэд, бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэргэжлийн эмчийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах;
  • Аймаг, сум, дүүрэг, багийн төвөөс алслагдмал, тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй газар өвөлжиж, амьдарч буй айл, өрх, бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, тахир дутуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргах,эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл,шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэж,удирдлага зохион байгуулалтаар хангах;

Зам, тээврийн хөгжлийн сайд,

Улсын онцгой комиссын гишүүн Д.Ганбатад:

 

  • Өвлийн улиралд цасанд боогддог, улсын болон орон нутгийн зам, давааг байнгын нээлттэй, бэлэн байдалд  байлгах, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх ажлыг цаг тухайд нь холбогдох мэргэжлийн байгууллагууд, АЗЗА-ын компаниуд, аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран зохион байгуулах;
  • Цас ихээр орж, хүчтэй цасан шуурга шуурснаас замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомж, журманд заасны дагуу Улсын онцгой комиссын Ажлын албатай хамтран замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед авах арга хэмжээний шуурхай байдлыг хангах үүрэг бүхий “Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бэлтгэл төлөвлөлтийг зохицуулах хороо”-г байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах;

Аймаг, нийслэлийн Засаг дарга,

Онцгой комиссын дарга нарт: 

  • Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 65 дугаар тэмдэглэл, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д заасны дагуу гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой зардлыг эхний ээлжинд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах,
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар сум, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч,  хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, гамшгийн үеийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд шаардлагатай өвс, тэжээлээ нөөцлөх, өөрсдийн дотоод бололцоогоо ашиглан худалдан авах, уг ажлын хүрээнд хангалтгүй ажилласан холбогдох байгууллагууд, шат шатны албан тушаалтнуудад хариуцлага тооцох;
  • Отрын бүс нутагт өвөлжиж буй малчдаас орон нутгийн иргэд малын хөлийн татвар нэхэх, дарамтлах явдлаас урьдчилан сэргийлж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх;
  • Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг малчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад шуурхай хүргэх үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах, байгалийн аюулт үзэгдлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг Гамшгаас хамгаалах улсын албадтай хамтран зохион байгуулах;
  • Зарлан мэдээллийн сүлжээнд холбогдсон ард иргэдэд байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг төвлөрсөн байдлаар багцлан хүргэхэд шаардагдах зардал 100-150 мянган төгрөгийг сумдын Засаг даргын нөөцөөс гаргах;
  • Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах;

Улсын онцгой комиссын орлогч дарга,

Онцгой байдлын ерөнхий газрын дарга,

бригадын генерал Т.Бадралд:

 

  • Байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн үед онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид, машин техникийг байнгын бэлэн байдалд байлгах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээг авч, гамшгийн үеийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах;
  • Хүнд нөхцөлд, гамшгийн голомтод олон хоногоор дайчлагдан ажиллаж буй онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын хувцасны нөхөн хангалтыг хугацаа харгалзахгүй хийх;
  • Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийг ард иргэдэд өргөндалайцтай хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөгөөг эрчимжүүлж ажиллах;
  • Улсын нөөцийн өвс, тэжээлийг нэмж байршуулах ажлыг зохион байгуулах;

 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Улсын онцгой комиссын гишүүн Б.Нямаа,

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга,

хурандаа М.Энх-Амар нарт:

 

  • Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 49 дүгээр тэмдэглэлээр үүрэг болгосны дагуу 2016 оны сүүлийн хагас жилийн хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн асуудлуудыг нэгтгэн, зардлын баримтуудыг сайтар хянаж, нэгтгэн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх;
  • Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж,  үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийг орон нутагт томилон ажиллуулах тухай Улсын онцгой комиссын даргын тушаал батлуулах;

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга,

Улсын онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүү,

Гаалийн ерөнхий газрын дарга,

Улсын онцгой комиссын гишүүн Б.Асралт нарт:

  • Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан зүүн болон төвийн бүсийн аймгуудад амьд малын худалдаа, дамжуулан тээвэрлэлт хийх үйл ажиллагаа болон мал, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүнд тавих хяналт, шалгалтыг  чангатгаж,  гарал үүслийн гэрчилгээ, ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг;
  • Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу цөмийн болон цацрагийн ослын үед ажиллах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Засгийн газрын хуралдаанаар батлуулах, шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, шийдвэрлүүлэхийг тус тус үүрэг болгож байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hmmmmmm
GUTSDAG HULIGAAN HULGAICH be? Yuu ch Chadahgui Muu Usan tolgoituud shit!!!!!
2016/11/15 107.77.83.110
Зочин
Малын өвчин гарч байгаа нь хариуцлага, ёс зүй, хяналттай шууд холбоотой, Монгол улс хуулийн өөрчилж, хяналтаа анхан шатанд нь л сайн тавихгүй бол малын өвчин тасралтгүй гарсаар байх болно.
2016/11/15 173.254.216.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment