8o
Улаанбаатар хот
mobile menu

Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр зуд нүүрлэх магадлал хамгийн өндөр байна

2016-11-15 15:20:00

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Уг зургийг гаргахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэргийг ашигласан байна.

Зурагт зурагдснаар энэ өвөл нийт нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа аж. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр зуд нүүрлэх магадлал хамгийн өндөр байгаа аж.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгаа юм байна. Иймд эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment