8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд ажилладаг орос эр гурван настай хүүгийн амийг аварчээ

2016-11-15 15:35:00

Монголд ажиллаж амьдардаг ОХУ-ын иргэн Петр Диндиенко Ховд голд живж байсан гурван настай хүүгийн амийг аварчээ. Түүнийг эл үйлсийнх нь төлөө Онцгой байдлын ерөнхий газраас “Бусдын амь насыг аврахад зүтгэл гаргасны төлөө” медалиар шагнасан байна.

Монголд ажилладаг орос эр гурван настай хүүгийн амийг аварчээ

Эл явдал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд Орос эр Ховд голыг гатлахаар гүехэн устай татам хайж явжээ. Ингээд нэг газар олж голыг хөндлөн гарсан байна. Түүнийг харсан нутгийн нэгэн залуу гурван настай хүүгийнхээ хамт араас нь гол гатлахаар орсон аж. Гэтэл золгүй явдал болж, эцэг хүү хоёул живжээ. Тухайн үед гол хүмүүс живж байгааг мэдсэн П.Диндиенко тэр даруй гол руу буцан орж гурван настай хүүг эрэг дээр гаргаж чадсан гэнэ. Харамсалтай нь энэ хооронд эцэг нь живж амиа алджээ. Голын татамны доохнотой 6 метр гүн цүнхээл байж таарсан нь золгүй явдал гаргахад хүргэсэн байна. Гэсэн ч зориг самбаа гарган гурван настай хүүгийн амийг аварсан орос эрийг Онцгой байдлын алба зүй ёсоор үнэлж, зохих хүндэтгэлийг үзүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MGl
Sain er bndaa, aav n yamar haramsaltai yum be dee.
2016/11/16 202.70.46.235
  • Recent
  • Most Read
  • Most Comment