Энэ оны эхний 11-р сарын 11-ний өдрийн байдлаар манай улсын иргэд хилийн чанадад 56 иргэн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Тиймээс тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, бүх талаар тусалж дэмжиж байгаа аж. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 11-ний байдлаар хилийн чанадад манай улсын 294 иргэн гэмт хэрэгт холбогдож, 15 улсад нийт 169 Монгол иргэн ял эдэлж байна. Өмнө оны 11 сарын байдлаар хилийн чанадад 193 хүн гэмт хэрэгт холбогдон 13 улсад 107 монгол иргэн ял эдэлж байжээ.
Гадаадад Монголын 56 иргэн нас барж, 169 иргэн ял эдэлж байна
2016-11-15 16:40:00