Өчигдөр нийгмийн сүлжээгээр Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын хэлсэн “Бид өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн монголчуудад 5000 тонн талх явуулдаг” гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү мэдэгдэл нь цаг хугацааны хувьд 20 жилийн өмнө буюу 1998 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн айлчлалын дараахан хэлсэн улс төрийн мэдэгдэл байжээ.
Тодруубал, Эрдэнэт УБҮ-ээс Казакстан улсад 12 сая ам.долларын зэсийн баяжмал нийлүүлж, өнөөг хүртэл нэг ч ам.доллар авч чадаагүй байгаа юм. Тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгч энэхүү баяжмалын төлбөр тооцооны асуудлыг сануулахад Н.Назарбаевын өгсөн хариу ийм байсан аж.
Энэ талаар “Эх орны баялгийнхаа араас явж, эзэнтэй айл шиг цэгцрэх цаг ирсэн. Гучаад жил “луу унжсан” баяжмалын төлбөр 12 сая долларыг Монголдоо авчрахыг хөөцөлдөх эзэнтэй боллоо” хэмээн нийтлэлч Баабар “жиргээ”-гээрээ хэлээд авлаа. Харин энэ талаар Казакстаны талынхан “20 шахам жилийн өмнөх болсон зүйл, ийм зүйлийг ташаа тайлбартайгаар саяхан хэлсэн юм шиг мэдээлэл гаргасанд бид харамсаж байна. Энэ явдал бидний харилцаанд нөлөөлөх эсэхэд санаа зовж байна” гэж тайлбарласан байна.
Тэгвэл Нурсултан Назарбаевын 20 жилийн өмнөх мэдэгдлийн ачаар 12 сая ам.долларын авлагаа авч чадах уу