Ногоон паспорттой иргэд Япон улс руу 30 хоногийн хугацаанд визгүй Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.Ногоон паспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорихоор болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай. Харин хувийн ажлаар ногоон паспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах юм байна.
Өөрөөр хэлбэл дипломат паспортоос бусад паспорт эзэмшигч монгол иргэдийн тухайд Япон улс руу зорчихдоо урьдын адил Япон улсын виз мэдүүлэх шаардлагатай. Цаашид 25 улстай Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж, албан хэргээр зорчиж яваа иргэдэд хөнгөлөлт эдлүүлэхээр тохиролцоо хийж байна.