8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах шуурхай бүлэг томиллоо

2016-11-16 08:38:00

Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийг томилжээ.

Шуурхай бүлгийн хоёр ажлын хэсэг баруун болон төвийн бүсийн аймгууд болон зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллах аж. Мөн орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь уялдуулж нэгдсэн удирдлагаар хангах, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн ажиллах юм. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн өнөөдөр орон нутгийг зорьсон байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment