8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 17-25-ны өдрүүдэд тохиох онцгой хүйтэн өдрүүдэд юуг анхаарах ёстой вэ

2016-11-16 09:09:00

Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана хэмээн албаны хүмүүс мэдээлэл өгсөн. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, хальтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх тохиолдолд хөлдөж осгож болзошгүйг анхаарууллаа.

Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. Тус хүйтэн өдрүүд маргаашнаас эхлэх тул дулаан хувцсаа өмсөж, хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол техник машин хэрэгсэлээ сайн шалгаж явахыг анхааруулж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment