Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам манай улсад морилох тухай мэдээлэл гарч эхэллээ. Одоогоор Далай лам Япон улсад ном тавьж байгаа бөгөөд тус улсаар дамжин манай улсад ирэх сураг гарчээ. Манай улсад морилох төлөвлөгөө нарийвчилж гаргаагүй хэдий ч энэ сарын 18-22-ны Монголд ирж Монгол бөхийн өргөөнд Манзуйширийн ван айлдах юм байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр хөндлөнгийн гэнэтийн шалтгаан гарахгүй бол дээрх хугацаанд Монголд морилхоор төлөвлөсөн нь үнэн гэв.
Далай лам Монголд ирэх үү
2016-11-16 09:27:36