8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчид бичин жилийн зуданд бэлэн үү?

2016-11-16 09:42:22

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Уг зургийг гаргахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэргийг ашигласан байна.

Зурагт зурагдснаар энэ өвөл нийт нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа аж. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр зуд нүүрлэх магадлал хамгийн өндөр байгаа аж.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгаа юм байна. Иймд эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.

 хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана хэмээн албаны хүмүүс мэдээлэл өгсөн. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, хальтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх тохиолдолд хөлдөж осгож болзошгүйг мөн анхааруулж байна. Олон жилийн туршид бичин жилийн өвөл хатуу болж, зуд болно гэдэг. Энэ жил хаана зуд болох талаар албаныхан анхааруулсан бол малчид хувийн бэлтгэл, хашаа хороогоо дулаалж, өвс тэжээлээ сайн нөөцлөх хэрэгтэй шүү, малчидаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Zud boloogui baihad bolson met bichih ni mongol yos mun uu?
2016/11/16 202.70.38.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment