8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадад төрсөн монгол хүүхдийг Монголын иргэнээр бүртгэх тухай хуулийг хэлэлцэнэ

2016-11-16 10:31:48

Өнөөдөр гурван байнгын хороо, нэг ажлын хэсгийн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байна. Энэ дундаа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяалалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Тус хууль нь аав, ээж нь монгол ч гадаадад төрсөн хүүхдүүдийг Монголын иргэнээр бүртгэхээр зохицуулагджээ. Одоогийн хэрэгжиж буй хуулиар гадаадад төрсөн хүүхдийг Монгол иргэнээр бүртгэдэггүй бөгөөд монгол хүн гадны иргэн болдог юм. Үүнийг засах зорилготойгоор тус хуулийг санаачлан боловсруулсан гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан билээ.

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл;
    Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

- Мэдээлэл сонсох /Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар/;

- Бусад.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

- Монгол Улсын иргэний харьяалалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,   анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэл;
Бусад.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

- “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “B” танхимд.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment