8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт"-ийн захиралд Ч.Ганзоригийн нэр яригдаж байна

2016-11-16 11:10:00

"Эрдэнэт" үйлдвэрийн захиралд томилох хүнийг сонгоогүй байгаа гэж өчигдөр Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн. Тэрбээр "Засгийн газар тус үйлдвэрийн захирлыг ойрын хугацаанд томилох байр, суурьтай байгаа. Гэхдээ одоогоор томилох хүн нь тодорхой болоогүй байна" гэж хэлсэн.

Тэгвэл эрх баригчид "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд томилох хүнээ сонгоогүй биш сонгож чадахгүй байгаа аж. Тус намын томчууд "Эрдэнэт"-ийн захиралд өөрийн хүнийг томилуулахаар нилээн ширүүн "зодолдож" буй сурагтай байна. Улс төрийн хүрээнийнхний ярьж буйгаар МАН-ын дарга М.Энхболд тус үйлдвэрийн захирал хуучин захирал асан Ч.Ганзоригийг томилуулахаар зүтгэж байгаа аж.  Харин Ц.Нямдорж тэргүүтэй Увсын фракц Алтжингийн Г.Алтанг зүтгүүлсэн боловч нам дотроо, цаашлаад олон нийтийн дургүйцлийг хүргэсэн сонголт болсон. Харин С.Баяр, Сү.Батболд нарын фракц сайд асан Д.Зоригтийг Эрдэнэтийн захиралд сойж байгаа гэнэ. 

Гэхдээ эдгээрээс бяр, бяд ихтэй байгаагаараа М.Энхболд илүүрхэж өөрийн хүнээ томилуулах өндөр магадлалтай байна. 

Манай сайт "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд томилогдох магадлалтай хүмүүсийг цувралаар танилцуулж байгаа. Удахгүй Ч.Ганзоригийн тухай мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэх болно.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ Ганзориг яасан идэж ханадаггүй новш вэ Ядахдаа 2 ихэр ач нараасаа ичдэггүй юм байх даа Ард түмэн , төрөөс зөндөөн мөнгө хулгайлсан шүү дээ Новш гэж Үнэн шударга зүйл гэж байна уу
2016/11/16 202.131.233.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment