8o
Улаанбаатар хот
mobile menu

Автын ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2015-11-15 18:32:00

Авто тээврийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв. Жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар авто тээврийн ослоор амь үрэгдэгдсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Эл өдрийг тохиолдуулан манай улс өнөөдөр авто тээврийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ.  

Уг арга хэмжээ Чингисийн талбайд болж байгаа бөгөөд авто тээврийн осолд орсон автомашиныг үзүүлэн болгон гаргажээ. Түүнчлэн уг осол гаргасан машиныг согтуу болон хурд хэтэрүүлсний улмаас осолдсон болохыг тайлбарлан бичиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож байхыг анхааруулсан байна. 

 

Дашрамд сонирхуулахад энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 870 авто тээврийн осол бүртгэгдсэн байна. Үүнээс 367 нь орон нутагт, 502 нь нийслэлд гарсан бөгөөд ослын улмаас 554 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 141 хүн амь насаа алджээ. Мөн зам тээврийн ослын тоо, ослоор амь үрэгдэгсэд, гэмтэл бэртэл авч буй хүмүүсийн тоо буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment